Түр хорооны даргаар Ж.Батзанданг сонгохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-01 18:06:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУПХ-ны удирдах зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлтийн хүрээнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шийдвэрийг судлах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр анх хуралдаж, тус хорооны даргаар Ж.Батзанданг сонгохыг дэмжлээ.


Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалан явуулсан бөгөөд тэрээр Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлж буйгаа танилцуулсан. Гишүүдээс санал, тодруулга байгаагүй тул санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн байна. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 



Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Хүний эрхийг хамгаалах асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч М.Форст өчигдрөөс энэ сарын 13-н хүртэл Монгол Улсад ажиллаж байгааг дуулгаад, Түр хорооны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөснийг дуулгав. Хуралдааны төгсгөлд Түр хорооны ажлыг ХЗДХЯ-наас бүх хэлбэрээр дэмжин ажиллана гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэллээ.

Холбоотой мэдээ