Индонез нийслэл хотоо нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-30 15:37:06

ТОКИО. /NHK/. Индонез улс нийслэл хотоо Ява арлаас нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн даваа гарагт болсон Засгийн газар хуралдааны үеэр ийм шийдвэр гаргаж, шинэ нийслэл хотын байрлалыг сонгох, санхүүжилтийн үндсэн төлөвлөгөөг боловсруулахаар болжээ.


Нийслэл хотыг шилжүүлэхэд 10 орчим жилийн хугацаа шаардагдана гэж үзэж байна. Түүнчлэн санхүүгийн саад тотгорыг багасгахын тулд хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт татна гэж Засгийн газар найдаж байгаа аж.


Засгийн газар шинэ байрлалыг Жакарта, Сурабая зэрэг том хотууд төвлөрсөн Ява арлаас өөр газарт сонгохоор төлөвлөжээ. Индонезийн том хотуудад 30 сая гаруй хүн оршин суудгаас Жакарта хотод 10 сая гаруй хүн оршин суудаг байна.


Индонезийн одоогийн нийслэл Жакарта хот нь хүн амын хэт өсөлт, замын түгжрэл, хөрсний суулт дагуулсан ноцтой асуудлуудтай тулгарч байгаа нь хотын дэд бүтцийн хөгжил муу байгаатай холбоотой юм. Нийслэл Жакарта хотын замын түгжрэлд автомашинууд жилд 22 өдрийг зарцуулдаг болохыг “Uber” компанийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Энэ нь Азидаа хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүнчлэн Жакарта хот нь хамгийн их ачаалалтай нийслэл хотуудын жагсаалтад 12 дугаарт орсон байна. 

Холбоотой мэдээ