Польш дахь АНУ-ын цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-30 11:32:22

МОСКВА. /АиФ/. Улс орондоо байрлуулах Америкийн цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхээр тохиролцсон тухайгаа Польшийн Үндэсний батлан хамгаалахын сайд Мариуш Блащак мэдэгджээ.


“Цэргийн оролцоог нэмэгдүүлэх нарийн тодорхой асуудлуудаар бид хэлэлцэж байгаа. Яриа хэлэлцээ амжилттай байгаа” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Америкийн хуягт танкийн дивизийн 1.5-2 тэрбум ам.долларын зардлыг нь даан, нутаг дэвсгэртээ байнга байрлуулах саналыг Польш өмнө нь тавьсан. Саналыг НАТО эвслээс гадуур хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд тавьжээ. Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда Америкийн цэргүүдийг байрлуулах баазыг “Fort Trump” /"Форт Трамп"/ гэж нэрлэхийг санал болгосон юм.


Польшийн нутаг дэвсгэрт одоогоор АНУ-ын хуягт танкийн анги нэгтгэл болон олон үндэстний батальоны бүрэлдэхүүнд байдаг 4500 орчим цэргийн албан хаагч байрлаж байгаа аж. 

Холбоотой мэдээ