“Бүс ба зам” чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүлэгчдийг угтав

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-04-28 00:41:11

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Бээжин хотод өчигдөр эхэлсэн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтаар үргэлжилж байна.

Энэхүү уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Яньчи нуур” олон улсын хурлын төвийн Ханьчюэ талбайд угтаж, төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хамт зураг авахуулав.



А.Анхбаяр


Холбоотой мэдээ