Ким Жөн Ун Орост дахин ирэхээ амлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-26 14:49:37

МОСКВА. /РИА Новости/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-д дахин ирэхээ амласан. Түүнд Владивосток хот таалагдсан хэмээн Приморийн хязгаарын амбан захирагч Олег Кожемяко мэдэгджээ. Энэ тухай тэрбээр БНАСАУ-ын удирдагчтай уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна.


Владивосток хот БНАСАУ-тай хөрш, том хот гэдгээрээ Ким Жөн Унд сайхан сэтгэгдэл төрүүлсэн болов уу хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн Ким Жөн Ун өвөөгийнхөө Владивосток хотод нээж байсан "Моранбон" зоогийн газарт хүрэлцэн ирэхээ амласан байна. Приморийн хязгаарын амбан захирагч Кожемяко өмнө нь БНАСАУ-ын удирдагчтай уулзаж, "Лесная заимка" зоогийн газарт түүнтэй хамт үдийн зоог барьсан юм.



Холбоотой мэдээ