В.Путин БНАСАУ-ын удирдагчийг нээлттэй хүн гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-25 18:26:35

МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг нээлттэй, чөлөөтэй ярилцдаг, зөв хүн гэж үзэж байгаагаа  илэрхийлжээ. Владивосток хотод болсон яриа хэлэлцээний дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.


“БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тун нээлттэй хүн юм. Хоёр улсын харилцаа, хориг арга хэмжээ, НҮБ, АНУ-тай өрнүүлдэг харилцаа, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахтай холбоотой яриа хэлэлцээний үеэр яригдаж байсан бүхий л асуудлуудаар тэрбээр чөлөөтэй ярилцлаа” хэмээн В.Путин сэтгүүлчдэд ярьсан байна. 

Холбоотой мэдээ