“Театрын өдрүүд” Дорнодоос эхлэв

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-04-25 11:22:33

Дорнод /МОНЦАМЭ/ Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох УДЭТ-ын хамт олон “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтоо Дорнод аймгаас эхлүүллээ. Халхголын 80 жилийн ойд зориулж буй аялан тоглолт өчигдөр нээлтээ хийсэн юм. УДЭТ-ын хамт олон нас насны үзэгчдэд зориулсан үндэсний түүхэн болон орчин үеийн, хүүхдийн зэрэг бүхий л төрөл жанрын шилдэг бүтээлээ дээжлэн хүргэнэ. Үүнд Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, шинээр тайзны бүтээл болсон Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” нийгмийн уянгын драмын жүжиг, Э.Оюуны зохиол “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг, С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжиг зэрэг бүтээлээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр толилуулна.

Энэ өдрүүдэд уран бүтээлч үзэгчдийн уулзалт ярилцлага, мэргэжил арга зүйн сургалтуудыг зохион байгуулах аж. Аялан тоглолтын бүрэлдэхүүнд театрын удирдлага, ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон 70 орчим уран бүтээлчид оролцох аж.

Холбоотой мэдээ