Зүүн бүсийн хурдан морины уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 21:30:08

Өмнөговь аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор хурдан морины аймгийн зүүн бүсийн уралдааныг Манлай суманд зохион байгуулахаар болсон юм. Энэхүү хурдан морины уралдаан 3 дугаар сарын 22-нд боллоо.

Тус уралдаанд 4 аймгийн 14 сумын уяачид хурдан азарга, их нас, соёолон насны гэсэн дээд гурван насны морьдоо сойж ирэн хурдлуулжээ. Уг хурдан морины уралдаанд 48 хурдан азарга шандас сорьсноос Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Ж.Отгонбаярын цагаан азарга түрүүлж,  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ж.Энхчимэгийн хул алаг аман хүзүүдэж, Манлай сумын аймгийн алдарт уяач О.Бат-Эрдэнийн хар азарга, Цогт-Овоо сумын Мягмархүүгийн хар бор азарга, Манлай сумын уяач Ш.Отгон-Эрдэнийн хээр азарга айрагдсан байна. Мөн 62 хурдан их насны морь уралдсанаас Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Л.Отгоннямын хар морь түрүүлж, Хулд сумын уяач Ц.Отгонцэрэнгийн хул морь аман хүзүүдэж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач А.Эрдэнэ-Очирын ногоон морь, Манлай сумын уяач Б.Амартүвшингийн хээр морь, Цогтцэций сумын уяач А.Эрдэнэочирын хар морь айрагдлаа. Өмнөговь аймгийн зүүн бүсийн хурдан морины уралдаанд дээд гурван насны хурдан хүлгүүд шандас сорьсон бөгөөд 47 хурдан соёолон уралдаж Өмнөговь аймгийн Манлай сумын аймгийн алдарт уяач Ө.Мөнхтайваны хул соёолон түрүүлж, Ханхонгор сумын уяач Б.Төрбатын хар соёолон аман хүзүүдэж, Цогтцэций сумын уяач Н.Амгалангийн хул соёолон, Цогтцэций сумын уяач С.Мөнхтөрийн хээр соёолон, Ханбогд сумын уяач Б.Наранбаатарын зээрд соёолон айрагдаж унасан хүүхэд уяач эзэнээ баярлууллаа. Энэ арга хэмжээнд аймгийн МСУХолбооны удирдлагууд ирж оролцсон байна.

Өмнөговь аймгийн баруун бүсийн хурдан морины уралдаан 5 сарын 8-9-ний өдрүүдэд Ноён суманд болох ажээ. Энэхүү аруун бүсийн уралдаанд доод гурван насны морьд уралдуудах юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ