Дэлхийн банкны үзэсгэлэнд 6 оюутан бүтээлээ тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-23 12:21:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкнаас зохион байгуулж буй “Урлагаар шинэчилэхүй” Монголын өв соёлыг таниулан сурталчлах уран бүтээлийн үзэсгэлэнд СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулийн оюутнуудын бүтээл шалгарчээ.

АНУ-ын Вашингтон Ди Си хотын Дэлхийн банкны төв байранд 5 дугаар  сарын 15-наас 6 дугаар сарын 7 хүртэл “Урлагаар шинэчлэхүй” Монголын өв соёлыг таниулах уран бүтээлийн үзэсгэлэнд 6 оюутны бүтээл шалгаруулалтад тэнцсэн байна. Дэлхийн банк нь 189 гишүүн оронтой, жилд хоёр орныг сонгож, урлаг соёлыг сурталчлах үйл ажиллагаа явуулдгийн нэг нь уран зургийн үзэсгэлэн юм.

СУИС-ийн уран зургийн багш Ө.Гандуламын удирдсан магистр Т.Соёл-Эрдэнийн “Амгалан сүм”, монгол зургийн багш Н.Нармандахын удирдсан магистр Б.Баярхүүгийн “Сахиус хөлөглөгч”, магистр А.Иснилийн “Галын тахилга”, магистр Г.Сандагдоржийн “Төөрөгдөл”, монгол зургийн багш С.Ганзамын удирдсан магистр Гоогийн “Хорчин эмэгтэй”,  монгол зургийн багш Б.Нямхүүгийн удирдсан магистр Вень Жуны “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” зэрэг бүтээл дээрх үзэсгэлэнд тавигдана.

Холбоотой мэдээ