Казахстаны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр эхний хүн өргөдлөө өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-23 11:16:02

МОСКВА. /АиФ/. Казахстаны ”Улы Дала Кырандары” нийгэм, соёлын ардын хөдөлгөөн ерөнхийлөгчийн сонгуульд Садыбек Тугелын нэрийг дэвшүүлжээ.


Өдгөө 64 настай Садыбек Тугел нь Үндэсний морин спортын холбооны дэд Ерөнхийлөгч бөгөөд “Улы Дала Кырандары” нийгэм, соёлын ардын хөдөлгөөний тэргүүн аж. Түүнчлэн тэрбээр Зохиолчдын холбооны гишүүний зэрэгцээ “Казанат” сэтгүүлд ахлах редактораар ажилладаг байна.  


Казахстаны төрийн тэргүүний албыг 30 орчим жил хашсан Нурсултан Назарбаев өнгөрсөн 3 дугаар сарын 20-нд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдсэн юм. Улмаар тус улсын Сенатын  танхимын дарга байсан Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгч болсон билээ. Казахстаны Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль ирэх 6 дугаар сарын 9-нд болох юм. Тийнхүү Садыбек Тугел нь Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр Сонгуулийн төв комисст өргөдлөө ирүүлсэн эхний хүн болсон байна. 

Холбоотой мэдээ