Солонгосын кино наадамд "Говийн домог" оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-19 12:49:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д зохиогдох 23 дахь удаагийн “Bucheon International Fantastic Film Festival”-д  “UBS” телевизийн найруулагч Ц.Даваажаргал, зохиолч С.Сумьяа нарын хамтын бүтээл “Говийн домог” уран сайхны кино оролцохоор болсон байна. Наадам 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 7-ны өдөр хүртэл болно. 

“Говийн домог ” киноны уран бүтээлчид үүнээс өмнө  “Dhaka International Film Festival”, “Third Eye Asian Film Festival”, “Jaffna International Cinema Festival” зэрэг кино наадамд амжилттай оролцсон.

“Говийн домог” киноны Иглэр хааны дүрд Оросын Холбооны Бүгд Найрамдах Тува Улсын Ардын жүжигчин, Саха-Якутын Гавьяат жүжигчин Ондар Эдуард Борисович, Эгээрэл гүнжийн дүрд Б.Замилан, хуурчийн дүрд О.Амгаланбаатар, их хатны дүрд Ч.Очгэрэл, өвгөн хуурчийн дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва нар тоглосон юм.

Холбоотой мэдээ