Ж.Цогтсугар: Шинжлэх ухаан, урлагийн соён гэгээрүүлэх цэнгүүнийг анх удаа зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-18 15:32:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол цэргийн нэгдсэн холбооны Соён гэгээрүүлэх бүлгийн лектор Ж.Цогтсугар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд “Эх оронч Монголчууд” тоглолт тухай  мэдээлэв. Энэ сарын 20-ны өдөр МҮЭСТО-д болох юм.

Ж.Цогтсугар, “Бид анх удаа шинжлэх ухаан, урлагийн соён гэгээрүүлэх цэнгүүн зохион байгуулах гэж байна. Энэ цэнгүүнд маань урлаг соёлын уран бүтээлчид, эрдэмтэн докторууд хамтран оролцоно. Бид өнөөдөр эрдэмтэй хүмүүсийнхээ үгийг сонсолгүй их удсан байна. Миний хувьд, оюун ухааны тухай сонирхолтой лекц уншина. Би өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд олон нийтийн архидан согтуурлын эсрэг чиглэж ажилласан.

Хойч үеийнхээ оюун тархийг элдэв мунхрал төөрөгдлөөс хамгаалж, эрдэмтэн мэргэд, ахмадынхаа үгийг сонсдог, эх оронч үзэлтэй иргэн болгох хэрэгтэй байна. Зарим талаараа үндэсний аюулгүй байдал алдагдах түвшинд хүрч байгаад эмзэглэж байна. Хүчний байгууллагынхан ч хувилгаан Их наран хутагт гэх хүнийг төрийн ёслол хийж, угтан авч байна шүү дээ. Ингэтлээ төр маань шашинжсан байна. Тиймээс шинжлэх ухаанжсан төрийг, удирдагчдыг бэлтгэмээр байна” гэв.

Шинжлэх ухаан, урлагийн соён гэгээрүүлэх анхны тоглолтод Монголын цэргийн нийгэмлэгийн Шинжлэх ухааны доктор О.Үржин, Б.Галиндэв болон "Хурд" хамтлаг, Э.Төрмандах, О.Бурмаа, О.Гансувд, Б.Уранзаяа зэрэг уран бүтээлчид дэмжин оролцох юм.

Холбоотой мэдээ