Найрамдлын гэрээ байгуулснаар газрын тосны импортыг нэмэгдүүлэх боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-17 13:25:14

МОСКВА. /TASS/. Орос болон Японы эрх баригчид найрамдлын гэрээ байгуулснаар Япон улсын дотоодын зах зээлд Оросоос нийлүүлэх газрын тос болон бусад эрдэс баялгийн импортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой юм гэж Японы “Том дэлхий” намын төлөөлөгч Мунэо Сузуки мэдэгджээ.


"Гэрээ байгуулсан тохиолдолд Орос улсаас шингэрүүлсэн байгалийн хий, газрын тос илүү ихийг импортлох боломжтой. Одоогоор Япон улс 10 мянган км зайд байрлах Ойрхи Дорнодын орнуудаас газрын тос импортолж байна. Найрамдлын гэрээнд гарын үсэг зурснаар илүү их нийлүүлэлт хийх боломжтой болно” хэмээн тэрбээр ярьсан байна.


Түүнчлэн найрамдлын гэрээ нь улсын хилийн шугамуудыг нарийн тодорхойлох боломжийг олгох юм хэмээн Мунэо Сузуки хэлжээ. 

Холбоотой мэдээ