Хөвсгөлд үхрийн мах 12000 төгрөг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-17 11:56:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг улсдаа мал сүргээрээ тэргүүлдэг хамгийн олон малтай боловч аймгийн иргэд хамгийн өндөр үнэтэй мах худалдан авч байна.

Тус аймгийн Далай ээж хүнсний захад нэг кг үхрийн мах 12000, хонины мах 10000, борц нэг кг нь 30000, гэдсэн борц 10000 төгрөгийн үнэтэй байна. Хөвсгөл аймгийн Мөрөн, Түнэл сумын нутаг дэвсгэрт мал нядалгаа, мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Хөвсгөл мах маркет, Уудам хангай, Дуут улаан, Лидер хүнс зэрэг 5 аж ахуйн нэгж бэлтгэсэн мах, дайвар бүтээгдэхүүнийг орон нутагт нийлүүлдэггүй аж. Харин Хөвсгөл мах маркет компани малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулан Мөрөн суманд борлуулж байгаа нь эрэлт ихтэй байдаг юм.

 

Холбоотой мэдээ