Мөрөнд салхи 24 м/с хүрч шуурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-16 21:37:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ойрын өдрүүдэд шороон шуургатай, салхитай байна. Өнөөдөр 17 цагийн үед салхи ширүүсэн 24 м/с хүрч шуурлаа.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи секундэд 7-12 метр, ихэнх нутгаар үе үе 16-18 м/с хүрч ширүүсэн явган шуурга шуурах төлөвтэй байна. Иймээс иргэд өрхийн аюулгүй байдал болон болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, малчин иргэд бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, замд гарахдаа цаг агаарын мэдээг тогтмол харж, техник хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ