Орос, Японы Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-15 19:38:20

ТОКИО. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн /ГХ/ дэд сайд Игорь Моргулов, Японы ГХ-ийн дэд сайд Такэо Мори нар энэ сарын 22-нд найрамдлын гэрээний асуудлаар зөвлөлдөх уулзалт хийнэ.  


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалтад зориулж энэхүү зөвлөлдөх уулзалтыг хийж байгаа аж.


Үүний зэрэгцээ талууд Гадаад хэргийн сайд болон Батлан хамгаалахын сайд нарын "2+2" хэлбэрийн шинэ уулзалтыг ирэх 5 дугаар сарын 30-31-нд Токио хотод зохион байгуулахаар зөвшилцөж байгаа аж. Хамгийн сүүлд өнгөрсөн оны зун Москва хотод ийм хэлбэрийн яриа хэлэлцээ болжээ.


Япон болон ОХУ-ын удирдагчид өнгөрсөн оны 11 дүгээр сард Сингапурт уулзахдаа хоёр орны хооронд найрамдлын гэрээ байгуулах асуудлаарх хэлэлцээг идэвхжүүлэх тохиролцоонд хүрсэн юм.

Холбоотой мэдээ