Есөнбулаг сум шинэ сургуультай боллоо

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-04-15 17:06:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд шаваа тавьсан 960 хүүхдийн сургуулийн хичээлийн байр ашиглалтад орлоо.

Есөнбулаг сумын зарим сургуулийн гуравдугаар ээлжийг арилгаж, ачааллыг бууруулах замаар сургалтын чанарыг ахиулах, хүүхэд хөгжүүлэх орчин бүрдүүлэх зорилгоор тус аймгийн Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийг ийнхүү шинээр байгуулсан байна. Тус сургуулийг гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай болгон хөгжүүлнэ хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг онцлов. Түүнчлэн шинэ сургуулийн тохижилтын ажлыг багш, ажилчид өөрсдөө хийж, сурагчдын хөгжих орчныг бүрдүүлжээ.