Украины нисгэгчид 22 жил хорих ял оноолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-23 11:22:35

МОСКВА. /ВВС/. ОХУ-ын хоёр сэтгүүлчийн үхэлд буруутай болох нь тогтоогдсон Украины нисгэгч Надия Савченко ОХУ-д 22 жил хоригдох ял шийтгүүллээ.

Тэрбээр 2014 оны зургадугаар сард Украины зүүн нутагт Оросын хоёр сэтгүүлчийг буудан хөнөөсөн байна.

Шүүх хурал хоёр өдөр үргэлжилсний эцэст шүүгчдийн шийдвэрийг танилцуулж, гэм буруутайг нь зарлах үеэр Надия Савченко ардын маягийн эсэргүүцлийн дууг шүүхийн танхимд дуулжээ.

Тэрбээр өөрт нь оноож буй хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үйлдсэн хэргийг олон улсад андахгүй болсон байна.

Шүүхийн "энэ шийдвэр гээчийг" Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, "шившигтэй" шүүх ажиллагаа боллоо гэж Украины Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгджээ.

Мөн тэрбээр, Украины эсрэг "зэвсэгт түрэмгийлэлд оролцсон хэргээр" баригдсан Оросын хоёр цэргээр Надия Савченког солиход бэлэн байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ