Шадивлан зусланд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-15 13:22:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд шар өвс шатсаны улмаас зургаан айлын зуслангийн байшин түймэрт автжээ. Онцгой байдлын алба хаагчид галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.  


Галын дуудлагыг өнөөдөр 12.00 цагт авч, Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ