Сод Монголоос бусад ШТС-ууд үнээ нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-13 12:42:11

Сэлэнгэ /МОНЦАМЭ. Сэлэнгэ аймагт бензиний үнэ 50 төгрөгөөр нэмэгдлээ.

Тус аймагт Сод Монгол, Петровис, Тэс, Шунхлай, МТ зэрэг ШТС-ууд үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар Петровис, Тэс, Шунхлай, МТ зэрэг ШТС-ууд бензинийхээ үнийг 50 төгрөгөөр нэмэгдүүлж, А-92 бензин 1785 төгрөг боллоо. Харин Сод Монгол ШТС-ийн хувьд үнээ нэмээгүй хуучин зарж байсан 1725 төгрөгөөр худалдаалж байна. Бусад түлшний хувьд А-80 бензин 1645, ДТ-2330 төгрөгийн үнэтэй байна. 

Холбоотой мэдээ