Э.Макрон: Франц худалдааны хэлэлцээрийг эсэргүүцэх болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-12 13:03:43

ПАРИС. /TASS/. АНУ-ын эрх баричгид Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрийн зүйл заалтуудыг дагаж мөрдөхгүй байгаа учир тус улстай худалдааны салбарт яриа хэлэлцээ хийх боломжгүй гэж үзэж байгаагаа Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон илэрхийлжээ. 


“Парисын хэлэлцээрийг батлахгүй байгаа улстай бид худалдааны хэлэлцээр байгуулахгүй байх бодолтой байна. Худалдааны хэлэлцээр байгуулахдаа Франц экологийн асуудлаар өндөр шаардлага тавина” хэмээн хожим нь Францын Экологийн сайд Франсуа де Рюжи мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ