Куба улсын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгах бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-11 13:02:24

НЬЮ-ЙОРК. /TASS/. Венесуэлийн Засгийн газарт дэмжлэг үзүүлж байгаатай нь холбогдуулан Куба улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах бодолтой байна хэмээн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс Венесуэл дахь нөхцөл байдлын асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шуурхай хуралдааны үеэр мэдэгджээ.


“Өнгөрсөн долоо хоногт Венесуэлийн газрын тосыг Куба улс руу тээвэрлэсэн хөлөг онгоцнуудын эсрэг АНУ хориг арга хэмжээ авсан. Ийм үйлдэл хийж байгаагийнх нь хариуд Куба улсад хязгаарлалтын нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Түүнчлэн “Николас Мадурогийн Засгийн газарт үнэнч 160 хувь хүн болон байгууллагад АНУ хориг арга хэмжээ авсан. Бид илүү хатуу хандаж чадна гэж Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ