Хяналт шалгалтаар 50 гаруй зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-10 22:27:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/  Говь-Алтай аймгийн Прокурор, Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд хамтарсан хяналт шалгалтаараа 50 гаруй зөрчил илрүүлжээ.

Тодруулбал, Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Шинэ-Алтай” ХХК-ийн худалдааны төвийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар нийт 42 жинд хяналт хийхэд 30 жин улсын баталгаажуулалтын хугацаа дууссан зөрчил илрүүлж холбогдох арга хэмжээ авчээ. Мөн түүврийн аргаар 89 ширхэг савласан бүтээгдэхүүнийг жинлэхэд 18 ширхэг савласан бүтээгдэхүүн дутуу савлан худалдаалж байсныг илрүүлэн, зөрчлийг газар дээр нь арилгуулж 32 иргэн, аж ахуйн нэгжид мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, зөвлөмж тараасан байна.


Холбоотой мэдээ