ИХШХЕГ-аас илтгэлийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-03-22 17:03:30

ИХШХЕГ-аас Монгол Улсын харьяатын тухай хууль тогтоомж,  Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжоор зохицуулж буй эрх зүйн харилцаа, Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, боловсронгуй болгох арга зам сэдвээр илтгэл хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна.

Тус эрдэм шинжилгээний бага хурал нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын албан хаагч, олон нийтийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний эрдмийн болон судалгааны ажлын идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцох, бие биеэсээ суралцах боломж олгох, байгууллагын үйл ажиллагаанд гарсан дэвшил, ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилготой.

Илтгэлийг ирэх сарын 15-30-нд ИХШХЕГ-ын төв байр 309 тоотод цаасаар болон iltgel@immigration.gov.mn хаягаар электрон хэлбэрээр хүлээн авах юм. Шалгарсан илтгэлийг бага хуралд хэлэлцүүлэх аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ