АНУ-д газрын тосны олборлолт түүхэндээ байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-10 13:28:46

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын газрын тосны олборлолтын хэмжээ өнгөрсөн оны 12 дугаар сард түүхэндээ байгаагүй дээд хэмжээнд хүрсэн тухай тус улсын Эрчим хүчний яамны дэргэдэх мэдээллийн газар мэдэгдсэн байна.  


“АНУ-ын нэг жил олборлож буй газрын тосны хэмжээ 2018 онд хамгийн дээд түвшинд хүрч өдөрт 10.96 сая торх болсон нь 2017 оныхтой харьцуулахад 1.6 сая торх буюу 17 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. 2018 оны 12 дугаар сард газрын тосны олборлолтын хэмжээ өдөрт 11.96 сая торх хүрсэн нь түүхэнд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болсон” хэмээн тус мэдэгдэлд дурджээ. Өмнө нь 1970 онд газрын тосны олборлолт хамгийн дээд хэмжээнд хүрч байжээ.  


Сүүлийн 10 жилд АНУ-д газрын тосны олборлолтын хэмжээ ихээхэн нэмэгджээ. Энэ онд болон ирэх онд газрын тосны олборлолтын хэмжээ нэмэгдсээр, 2019 онд дундаж үзүүлэлтээр өдөрт 12.3 сая торх, 2020 онд өдөрт 13 сая торх болно гэж Эрчим хүчний яам таамаглаж байна.  

Холбоотой мэдээ