Тайланд, АНУ-ын хамтарсан сургууль эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-08 11:56:14

БАНГКОК. /TASS/. Тайланд улсын хааны тэнгисийн цэргийн флот болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ жил бүр хамтран хийдэг “Guardian Sea” сургууль Андаманы тэнгист ням гарагт эхэлжээ.


“Bangkok Post” сонинд мэдээлснээр, энэ удаагийн сургууль нь шумбагч онгоцтой тэмцэх ажиллагаа явуулах үед хоёр талын боломжийг харилцан өргөжүүлэхэд чиглэгдсэн байна.


“Guardian Sea” бол шумбагч онгоцуудтай тэмцэх ажиллагаа явуулахад чиглэсэн сургууль бөгөөд хөлөг онгоцууд болон нисэх онгоцууд оролцдог билээ. Уг сургууль нь манай хоёр орны ТЦХ-ий хооронд туршлага солилцох сайхан боломж болдог” гэж Тайландын тэнгисийн цэргийн флотын контр-адмирал Камчхорн Чхароенкиат сургуулийг нээх арга хэмжээний үеэр онцлон дурджээ. Түүний хэлснээр, хамтарсан сургууль нь мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлдэг байна. 


“Guardian Sea” хамтарсан сургуулийг 2012 оноос хойш жил бүр хийж байгаа юм.


Холбоотой мэдээ