БНАСАУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын төлөөлөгч ОХУ-д айлчилж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/. БНАСАУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын төлөөлөгч Стивен
Бигун энэ сард ОХУ-д айлчилж магадгүй тухай ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд
Игорь Моргулов мэдэгджээ.
И.Моргулов АНУ-аас
ОХУ-д суугаа Элчин сайд Жон Хантсманы хүсэлтээр лхагва гарагт түүнтэй уулзаж, Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах хүчин чармайлтын талаар хэлэлцсэн
байна.
Ким Жөн Ун болон
Владимир Путин нарын анхны дээд хэмжээний уулзалтын талаар Москва болон Пёньяны
талууд хэлэлцэж буй үед С.Бигун ОХУ-д айлчлах төлөвтэй байгаа ажээ.
БНАСАУ-ын
удирдагчийн шадар туслах Ким Чан Сон өнгөрсөн сард ОХУ-д айлчилсан бол ОХУ-ын
Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев даваа гарагт БНАСАУ-ыг зорьсон юм.