Тираннозавр Батаарын араг ясыг Монголын талд хүлээлгэн өгөхөөр болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-22 12:21:17

Өнгөрсөн 2015 оны 12 дугаар сарын дундуур АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн албанаас тус улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оруулж ирэн 2007 онд дуудлага худалдаагаар зарсан Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг Монгол Улсад буцаах шийдвэр гаргасан байна.

67 сая жилийн настай уг үлэг гүрвэлийн араг яс нь эхэндээ хэний эзэмшилд байсан нь тодорхойгүй байсан бөгөөд сүүлд Холливудын жүжигчин Николас Кейж уг олдворыг Беверли Хиллз дэх дуудлага худалдаанаас 276 мянган ам.доллараар худалдаж авсан болох нь илэрсэн юм. Жүжигчин Николас Кейж уг асуудалд ямар нэгэн буруугүй нь тогтоогдсон бөгөөд АНУ- руу уг олдворыг хууль бусаар нэвтрүүлсэн талаар огт мэдээгүй хэмээжээ. Түүнээс Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг хураан авч Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх шийдвэр гарсныг Николас Кейж хүлээн зөвшөөрчээ. Тэгвэл Нью-Йорк хотын Прокурорын газраас 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг Монголын талд хүлээлгэн өгөх шийдвэрийг эцэслэн гаргажээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ