Байгалийн шингэрүүлсэн хийн экспортын хэмжээгээрээ АНУ-ыг давжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-01 15:44:02

МОСКВА. /TASS/. ОХУ-аас Европын орнуудад нийлүүлсэн шингэрүүлсэн байгалийн хийн хэмжээ 2018 онд 4.4 сая тонн байсан бол АНУ-ынх 2.7 сая тонн байжээ. Энэ тухай Олон улсын шингэрүүлсэн хийн импортлогчдын холбооны /GIIGNL/ жил тутам гаргадаг тайланд дурджээ.  


Оросын "Новатэк" компани “Шингэрүүлсэн байгалийн хийн Ямал” төслийг нэвтрүүлснээр өнгөрсөн онд шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийн хэмжээгээрээ АНУ-ынхтай дөхөж очжээ. АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн экспорт 2018 онд 20.7 сая тонн байсан бол Оросын экспорт 18.4 сая тоннд хүрсэн байна. 

Холбоотой мэдээ