АНУ-ын автомашины импортод нэмэлт татвар ногдуулах хугацааг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-01 13:41:39

БЭЭЖИН. /TASS/. Хятадын эрх баригчид 4 дүгээр сарын 1-нээс эхлэн Америкийн автомашины импортод нэмэлт татвар ногдуулах байсныг хойшлуулж, тодорхойгүй хугацаагаар сунгахаар болжээ. Энэ тухай Хятадын Сангийн яамнаас ням гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.


“Өнгөрсөн онд Аргентинд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид тохиролцоонд хүрсний дагуу хоёр талт худалдаа, эдийн засгийн яриа хэлэлцээг явуулах таатай уур амьсгалыг хадгалахын тулд энэ шийдвэрийг гаргасан юм” хэмээн тус мэдэгдэлд дурджээ. Тус шийдвэр хэзээ хүртэл хэрэгжих нь тодорхойгүй байна.


АНУ-ын автомашин болон автомашины эд ангиудад түр хугацаанд нэмэлт татвар ногдуулахгүй байх хүсэлтэй байгаагаа Хятадын Төрийн Зөвлөл өнгөрсөн 12 дугаар сарын 14-нд мэдэгдсэн юм. Энэхүү татвар нь 25 болон 5 хувийн нэмэлт татвартай холбоотой бөгөөд өнгөрсөн 1 дүгээр сарын 31-нээс хэрэгжих ёстой байсан аж. 

Холбоотой мэдээ