Худалдааны хэлэлцээг сунгахад бэлэн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЬЮ-ЙОРК. /TASS/. БНХАУ-ын төлөөлөгчидтэй худалдааны асуудлаар хийж буй хэлэлцээг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа нэг сараар сунгахад бэлэн байна. Энэ тухай Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Лоуренс Кадлоу сэтгүүлчдэд пүрэв гарагт мэдэгджээ.
“Асуудлын гол нь цаг хугацаандаа биш юм. Энд бүх зүйлийг дүрэм журмын дагуу шийдэж, даган мөрддөг. Хэрэв дахин хэдэн долоо хоног эсвэл сарын хугацаа шаардлагатай бол бид бэлэн байна. АНУ-ын хувьд хамгийн сайн тохиролцоонд хүрэх хэрэгтэй гэж Ерөнхийлөгч бидэнд хэлсэн. Энэ бол бидний эхний ээлжинд тавих зорилго юм” Трампын зөвлөх цохон тэмдэглэсэн байна.
Талууд “тохиролцоонд хүрэхэд ойртсон” боловч хараахан хүрээгүй байна гэдгийг Кадлоу мэдээлжээ. Тэрбээр мөн хэлэлцээний явцад Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан зарим татварыг АНУ цуцалж магадгүйг үгүйсгээгүй байна.
Худалдааны салбарт үүссэн хоёр улсын маргааныг зохицуулах асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэнтэй холбогдуулан Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлэх хугацааг хойшлуулахаар шийдвэрлэснээ Трамп өмнө нь мэдэгдсэн билээ.