Монголын хөлбөмбөгчдийн ур чадвар эрс сайжирч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд анх удаа зохион байгуулсан Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан "G" хэсгийн тэмцээн амжилттай болж, Сингапур, Монголын тоглолтоор өндөрлөлөө.
Үндсэн цаг эхлээд хоёр минут өнгөрөөд байхад, манай шигшээ багийн О.Одбаярын дамжуулсан бөмбөгийг Б.Хаш-Эрдэнэ мөргөж гоол оруулан, анхны оноог манай баг авсан юм.
Харин Сингапурын баг эхний хагас дуусахаас урьтаж хоёр гоол оруулж, тэргүүллийг гартаа авсан. Улмаар шийдвэрлэх үед Сингапурын баг давамгайллаа бататгаж онооын харьцааг 3:1 болгосноор, нэг хожилтой нутаг буцлаа.
Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны "G" хэсгийг БНАСАУ-ын баг долоон оноотой тэргүүлж, шигшээ шатанд шалгарлаа.
Монголын шигшээ багийн тамирчид эх орондоо Ази тивийн жилийн дөрвөн улирлын турш байнгын бэлтгэлтэй байдаг багуудтай тун сайн тоглосныг онцлон сайшаах учиртай. Манай залуу хөлбөмбөгчдийн ур чадвар жилээс жилд эрс сайжирч байгаа юм.