Хилийн боомтууд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-03-27 18:09:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хилийн боомтууд ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр амарна хэмээн ГХЯ-аас мэдээллээ.

Энэ өдөр БНХАУ-ын “Ханш нээх ” баярын өдөр тохиож байгаа тул “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрт заасны дагуу тухайн өдөр Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд  ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно гэж мэдээллээ.

 

Холбоотой мэдээ