Умард Солонгос Япон тэнгис рүү хэд хэдэн пуужин харвалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-21 16:10:46

СӨҮЛ. /TASS/. Умард Солонгос даваа гарагт буюу өнөөдөр ойрын тусгалтай хэд хэдэн пуужинг Япон тэнгис рүү харвасан тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

“Пуужингуудыг Хамхын хот орчмоос орон нутгийн цагаар 15 цаг 39 минутад харвасан бөгөөд 200 орчим км ниссэнийхээ дараа тэнгист унасан” гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна. Уг мэдээлэлд дурдсанаар, Өмнөд Солонгос цэргүүдээ “байлдааны бэлэн байдалд оруулж, байдлыг анхааралтай ажиглаж байгаа аж”.

Умард Солонгос хамгийн сүүлд гуравдугаар сарын 18-нд дунд тусгалын хоёр баллистик пуужинг Япон тэнгис рүү харвасан билээ. Тус улс 1200-1500 км зайд байндаа тусдаг “Нодон” ангиллын пуужингууд харвасан байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ