Хориод компанийн хувьцааны ханш өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-26 09:33:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр I, II, III ангиллын 42 хувьцаат компанийн 79.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 393.969 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Стандарт ноос” болон "Баянталбай ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байсан бол "Бинсэ” болон "Баялаг налайх ХК-ийн хувьцааны ханш хамгийн их унаад байлаа.

"TOP 20" индекс 0.39 хувиар буурч 21007.74 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.502.078.996.579 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ