Токиод сакура цагаасаа эрт цэцэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-21 15:31:07

ТОКИО. /Koyodo/. Японд хавар ирснийг бэлгэддэг интоорын модны нэг төрөл болох сакура Токио хотод цагаасаа эрт буюу тав хоногийн өмнө цэцэглэсэн тухай тус улсын Цаг уурын алба мэдээлжээ.

Телевизийн “NHK” сувгийн мэдээлж буйгаар, Цаг уурын газрын төлөөлөгч Японы нийслэл хотын маш олон оршин суугчийн хамтаар Ясукуни сүмийн “хатан хааны интоорын мод” цэцэглэж эхэлсэнтэй холбоотойгоор сакура цэцэглэж эхэлснийг мэдэгдсэн байна.

Япон даяар сакура 7-10 хоногийн дараа цэцэглэх төлөвтэй байна гэж Киодо агентлаг мэдээлжээ.

Энэ үйл явдалд япончууд урьдаас бэлдэж, дэлгүүрүүдийн цонхыг ягаан өнгийн чимэглэлээр чимж, ягаан өнгийн хийжүүлсэн ундаа, интоорын модны навчаар ороосон амттанууд, сакурагийн цэцэг бүхий амтлаг цэлцэгнүүр худалдаалж эхэлсэн байна.

Сакурагийн бүх мод цэцэглэж эхлэхэд япончууд амралтын өдрүүдэд төрөл, төрөгсөд, хамт олон, найз нөхдийн хамт цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгүүдэд хаврыг угтана.

Д. Жаргал

 

Холбоотой мэдээ