"Дэлхийн хамгийн сайн багш"-аар Кенийн багш тодорчээ

Дэлхийд | Боловсрол
khulan@montsame.gov.mn
2019-03-25 13:36:50

НАЙРОБИ. /The Guardian/. Кенийн орон нутгийн сургуулийн шинжлэх ухааны багш Петр Табичи дэлхийн хамгийн сайн багшаар тодорч, нэг сая ам.долларын эзэн болсон байна. Тэрбээр цалингийхаа ихэнх хэсгийг амьжиргааны түвшин доогуур сурагчдаа дэмжихэд зориулдаг ажээ.


Өдгөө 36 настай П.Табичи "сайн сайхан ирээдүйд хүрэх гол зам бол шинжлэх ухаан" гэдгийг сурагчдадаа ойлгуулахыг хүсдэг аж. Тэрбээр өөрийн цалингийн 80 хувийг дүрэмт хувцас, сурах бичгээ худалдаж авч чаддаггүй хүүхдүүдэд туслахад зориулдаг байна.


Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо зохион байгуулсан арга хэмжээний үеэр П.Табичийн шагналыг гардуулан өгчээ. Тэрбээр шагнал авсны дараа хэлэхдээ, Африкийн залуу үеийнхэнд асар их нөөц бололцоо байгааг онцолжээ.


Varkey” сангаас тодруулдаг “Дэлхийн хамгийн сайн багш” шагналд 179 орны 10 мянга гаруй хүн нэр дэвшсэн байна. Энэхүү шагналын гол зорилго нь багш мэргэжлийг үнэлэх нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой аж. 

Холбоотой мэдээ