Конгод Эбола вирусийн халдвар авсан хүний тоо 1000 давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-25 12:40:28

ЖЕНЕВ. /TASS/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад Эбола вирусийн халдвар авсан хүний тоо 2018 оны 7 дугаар сарын сүүлчээр 1000 давсан бөгөөд тэдний 630 орчим нь нас барсан байна. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн яам “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Энэ сарын 24-ний байдлаар Эбола вирусийн халдвар авсан 1009 тохиолдол бүргэгдсэнээс 944 нь баталгаатай бол 65 нь халдвар авсан байж болзошгүй тохиолдол аж. Түүнчлэн уг вирусийн халдвар авсан 629 хүн нас барсан бол 321 хүн эдгэрчээ. Мөн 8 дугаар сарын 8-наас хойш 91286 хүн вакцинжуулалтад хамрагдсан байна.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 700 гаруй ажилтан Конго улсад Эбола вирустэй тэмцэж байна. Гэвч улс оронд үүссэн хурцадмал нөхцөл байдал тэдний ажилд хүндрэл учруулж байгаа аж. Тухайлбал, зэвсэгт бүлэглэлүүд эмчилгээний төвүүд рүү халдаж байгаа хүн амын зарим хэсэг нь вирустэй тэмцэх ажиллагаанд оролцохыг хүсэхгүй байгаа аж. Гэсэн хэдий ч вакцинжуулалтад хамрагдахыг оршин суугчдын 90 гаруй хувь нь зөвшөөрсөн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэлийн алба мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ