Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөл байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-20 23:02:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөл байгуулжээ. 

Аймгийн Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулсан зөвлөлийнхөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох байдалд хяналт тавьж ажиллах бөгөөд бүрэн бус авто тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог байдлыг багасгах ажилд гар бие оролцох гэнэ. Ингэснээр авто тээврийн осол болон гэмт хэргийн гаралт буурах ач холбогдолтой гэж үзэж байна.. 

Сүүлийн жилүүдэд тэр дундаа орон нутгийн замд зарим иргэд авто замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн авто осол гарган, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хохироох цаашлаад амь насаа алдаж байгаа ажээ. 

  

Холбоотой мэдээ