Умард Солонгос эрэгт буух сургуулилт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-21 09:47:31

ПХЕНЬЯН. /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны хяналт дор десантын цэргийн хэд хэдэн сургуулилт хийжээ. АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтад хариу болгон Умард Солонгост энэ сургуулилтыг хийж байна гэж шинжээчид үзжээ.

Умард Солонгосын тэнгис, агаар, хуурай замын хүчин хамтран Өмнөд Солонгосын эрэгт буух цэргийн сургуулилт хийсэн гэж тус улсын “Korean Central” телевиз мэдээлэв. Мөн Умард Солонгосын эрэгт газардах ажиллагааг эсэргүүцэх сургуулилтыг тус улсын хүчнүүд хийсэн байна.

Сургуулилтад оролцож байгаа хөвөгч усан онгоц, десантын хөлөг онгоц болон бусад хөлөг онгоц, цэрэг, танкуудыг телевизээр үзүүлжээ. Мөн эрэг рүү пуужин харваж байгаа болон цэргийн өндөр албан тушаалтнуудад Ким Жөн Ун тушаал өгч байгааг харуулсан байна.

АНУ, Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилтаа энэ сарын 7-нд эхлүүлсэн билээ. Умард Солонгосын эрэгт бууж, тус улсын гүн рүү давших сургуулилт хийжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ