Харү башёгийн 4 дэх өдөр Их аварга болон Озэки нар бүгд давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-13 17:05:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Осака хотноо Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн 4 дэх өдрийн барилдаан болж, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Дайшёотой учраа таарч 4 даваатай болов.


Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Миёогирюүг төвөггүйхэн давж 3 даваа, нэг унаатай боллоо. Озэки цолтнуудыг манлайлсан Такаясү энэ өдөр Эндог давсан бол Озэки Гойэдо Кайсейгээр 4 даваатай болов. Озэки Точиношин Нишигикиг давснаар даваа, унаа тэнцэж 2:2 болов.


Өнгөрсөн башёгийн түрүү бөх Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдрийн барилдаанд Митакүэмид унаснаар нэг даваа, 3 унаатай болов. Дөрөв дэх өдрийн барилдаан Такакейшёо, Хокүтофүжи нар учраа таарч барилдан Такакейшёо давснаар 3 даваа, нэг унаатай болсон бол Хокүтофүжи нэг даваа, 3 унаатай болов. Манай бөх Ичиножёо А.Ичинноров Окиноүмиг давж 4 даваатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.

Холбоотой мэдээ