Зинедин Зидан “Реал Мадрид”-ыг дахин дасгалжуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2019-03-12 10:59:18

МАДРИД. /BBC/. “Реал Мадрид” багийн хагас хамгаалагч асан Зинедин Зидан тус багийг 2022 он хүртэл дахин дасгалжуулахаар болжээ.


Өдгөө 46 настай З.Зидан “Реал Мадрид” багийг дасгалжуулах хугацаанд тус баг нь Аваргуудын лигийн цомыг гурван жил дараалан хүртсэн юм. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард дасгалжуулагчийн албанаас огцрох шийдвэрийг гаргасан билээ.


"Дэлхийн хамгийн сайн дасгалжуулагч манай багт дахин нэгдлээ. Бидний хувь заяа дахин холбогдлоо" гэж “Реал Мадрид” багийн ерөнхийлөгч Флорентино Перес хэлсэн байна. 


Зинедин Зидан “Реал Мадрид” багийн дасгалжуулагчаар дахин ажиллаж эхэлснийхээ дараа “багтаа буцаж ирэх сайхан байна, гайхалтай багийг дахин дасгалжуулахад бэлэн болсон” гэж хэлжээ. 

Холбоотой мэдээ