Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ордон энэ онд ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-13 15:01:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ онд Баянхонгор аймаг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ордон"-той болно.

Олон улсын стандартын түвшинд нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгцээнд зориулсан тус төв УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилга, дэмжлэгээр барихаар болжээ. Тус төвөөр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамтдаа хөгжих боломж нөхцөл нь нээгдэж, нийгэмд бусдын тусламж дэмжлэг шаардагдахгүйгээр бие даан ажиллаж амьдрах чадвар нь нэмэгдэнэ хэмээн албаныхан мэдээлэв.

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ордон" нь хөгжлийн бэрхшээлтэй 3000 гаруй иргэн тусгай хэрэгцээндээ нийцсэн, ээлтэй орчинд сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх боломжыг нээх аж. Мөн худалдаа үйлчилгээ явуулах, мэдээ мэдээллээ солилцох, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ авах, өдөр өнжүүлэх, урлаг уран сайхан, биеийн тамир бялдаржуулахаар хичээллэх зэрэг бүхий л үйл ажиллагаанд нэг дор хамрах юм.

Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй 3100 орчим иргэн байгаа нь аймгийн нийт хүн амын 3.7 хувь нь байна.

Холбоотой мэдээ