300 цэргийн алба хаагч тэтгэмжээ авч чадаагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-03-18 11:38:17

Энэ жил батлан хамгаалахын салбараас 300 гаруй цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн ч төсөв хүндрэлтэйгээс тэтгэмжийг нь олгоогүй байна. Үүнээс улбаалж тэдгээр алба хаагчид тэтгэвэртээ чадахгүй байгаа юм.

Энэ талаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгоос тодруулахад, "Энэ асуудлыг Сангийн яамнаас шийдэхийг хүлээж байна. Тэтгэвэрт гарах нас нь болсон 300 гаруй цэргийн алба хаагч бий. Тэтгэмжийг нь өгч чадахгүй учраас үргэлжлүүлэн ажиллуулж байна. Тэтгэвэртээ гарах насны хүмүүс гавьяаны амралтдаа суухгүй учраас шинэ залуу боловсон хүчний түрж орж ирэх урсгал хаагдаад байна. Энэ байдал нь боловсон хүчний бодлогод хүндрэл учруулж байгаа. Тиймээс ойрын хугацаанд энэ асуудлыг шийднэ байх гэсэн хүлээлттэй байна” гэв.

Б.Туул

 

Холбоотой мэдээ