Гвинейд “Эбола”-гийн халдвар авсан 2 шинэ тохиолдол илэрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2016-03-18 10:10:23

КОНАКРИ. /Sputnik/. “Эбола” вирусийн халдварыг "дарж чадсанаа" зарласан Гвиней улсад уг вирусийн халдвар авсан 2 шинэ тохиолдол илэрснийг тус улсын Засгийн газар нотоллоо.

Нийслэл Конакри хотоос зүүн урагш оршдог Нзерекоре мужид нас барсан хүмүүсийн цогцсуудад шинжилгээ хийхэд вирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Гвиней улсын Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, "Эбола" вирус тархахаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авч байна.

Халдвар авсан байх магадлалтай өөр гурван тохиолдол илэрсэн тухай “Эбола” вирустэй тэмцэх үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Силла мэдээлжээ.

ДЭМБ дээрх мэдээллүүдийг нотолсон байна.

“Эбола” вирусийн дэгдэлт 2013 оны 12 дугаар сард эхэлж, Баруун Африкаар дамжин Гвиней улсаас Либери мөн Сьерра-Леонд тархсан бөгөөд эдгээр гурван оронд 11000 гаруй хүн нас барсан билээ. 2015 оны 12 дугаар сарын 29-нд Гвиней “Эбола”-гүй улс болсноо зарласан юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ