Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 750 орчмоос нь элэгний В, С вирүс илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-02-28 20:24:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын дэвшүүлсэн “Элэг бүтэн Алтай” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд  2018 онд хамрагдвал зохих 15-39 насны 12199 хүний  9252 буюу 78 хувь нь хамрагдсанаас “С” вирүстэй 177, “В” вирүстэй  551 иргэн байна.

Харин 2017 онд хамрагдаагүй 40-65 насны 5778 хүний  2352 буюу 40.7 хувь нь  хамрагдсанаас “С” вирүстэй  137,  “В” вирүстэй  171,  65-аас дээш насны 2183  хүний 844  буюу 35.7  хувь нь хамрагдсанаас “С”  вирүстэй 246,  “В” вирүстэй 40 хүн илэрлээ.

Энэ онд  “Vono bita” лабораторид давхардсан тоогоор 692  хүний сорьцыг, “Элэгний төв” лаборторит 25 хүний сорьцыг   вирүсийн ачаалал тоолуулах шинжилгээнд  илгээхэд 594 буюу 85.8 нь  шаардлага хангасан бөгөөд  263 буюу 44.2 хувь нь  вирүсийн идэвхтэй,  233  буюу 39.2 хувь нь идэвхгүй, бусад шалтгаанаар 98 буюу 16.6  хувь нь хариу гараагүй байна. Нийт элэгний вирүстэй 1322 хүнээс 45 хувь нь идэвхжил тоолуулах шинжилгээнд хамрагдснаас  элэгний  “С”  вирүстэй  эмээ  ууж, эмчийн хяналтанд байгаа 207, эмчлэгдэж идэвхжилгүй болсон  185 хүн,  “В”  вирүстэй  эмээ  ууж, эмчийн хяналтанд байгаа  91,  идэвхжилгүй болсон  25 хүн байна. Шинээр хяналтанд авсан 687 жирэмсэн эмэгтэй “В”, “С” вирүсийн шинжилгээнд 100 хувь хамрагдснаас  21  нь “В”, 7 нь “С” вирүсийн халдвартай оношлогдлоо хэмээн Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

2017 оноос эхэлсэн хөтөлбөрийн I-II дугаар шатанд нийт 18798 хүн хамрагдснаас В  вирүстэй 1616, С  вирүстэй  1547 хүн, нийт элэгний вирүсийн халдвартай 3163  хүний  619 буюу 19.5 хувь нь эмчилгээнд хамрагдсанаас  386  буюу 62.3 хувь нь эмээ ууж, вирүсийн идэвхжилгүй боллоо. 233 буюу 37.7 хувь нь  эмчилгээг үргэлжлүүлэн,  эмчийн хяналтад байгаа бол 102 хүн эмчилгээг завсарласан байна. Үлдсэн 2442 хүн вирүсийн идэвхжилгүй хяналтад байгаа ажээ.


Холбоотой мэдээ