БНСУ-ын нисэх буудлыг нүүлгэн шилжүүлэх туршлагыг судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-27 17:30:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Чингис хаан” нисэх буудлыг Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд нүүлгэх ИНЕГ-ын  тэргүүн дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй ажлын баг БНСУ-ын Инчеоны академийн дөрвөн өдрийн сургалтад хамрагдаж байна.




Энэ сарын 26-нд эхэлсэн дээрх сургалт ирэх сарын 1-н хүртэл үргэлжлэх бөгөөд БНСУ-ын Гимпо нисэх буудлыг Инчеон нисэх буудалд нүүлгэн шилжүүлсэн туршлага буюу нүүлгэх үеийн зохион байгуулалт, хүндрэлийг тооцоолж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргачлалаас суралцах аж.


Ингэснээр шинэ нисэх буудал руу нүүх төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах, нүүдлийг оновчтой зохион байгуулах ач тустай юм.


Холбоотой мэдээ