Хүүхдийн төрмөл авьяас, чадварыг нээж илрүүлэх "Генетик тест" төв нээгджээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-02-21 10:41:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Алтай хотноо хүүхдийн төрмөл авьяас, чадварыг нээж илрүүлэх "Генетик тест" төв анх удаа нээгдлээ.

Тус төв нь хүний биеийн болон оюун ухааны чадварыг 13 үзүүлэлтээр таван минутад тодорхойлдог гэнэ. Хүний уураг тархи нь эхийн хэвлий дэх ургийн 13 дахь долоо хоногоос үүсэн бүрэлдэх бөгөөд хурууны хээ нь тархины хялгасан судаснуудын эргэлтэд үүссэн болохыг эрдэмтэд нотолжээ.

Генетик тест нь дэлхийн 140 эрдэмтдийн хамтын судалгааны үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүн гэдгээрээ давуу талтай аж. Тиймээс тус төвөөс эцэг эхчүүдийг үр хүүхдийнхээ төрмөл авьяас чадварыг илрүүлж, хөгжүүлэхийг уриалав. 


Холбоотой мэдээ