М.Салман Энэтхэгт айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-02-20 11:54:02

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман бин Абдулазиз аль-Сауд Энэтхэгт хоёр хоногийн айлчлал хийж байна. М.Салманыг Дели нисэх буудалд хүрэлцэн ирэх үед Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди угтан авчээ.


Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийн айлчлалын хөтөлбөрт тэмдэглэснээр, М.Салман лхагва гарагийн өглөө Ерөнхийлөгчийн ордонд зочилж, арга хэмжээнд оролцсоны дараа Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж түүнд бараалхах ажээ.


Мөн тэрбээр Ерөнхий сайд Н.Моди болон Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нартай уулзах юм. 

Холбоотой мэдээ