Карл Лагерфельд хорт хавдрын улмаас таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-20 11:25:38

ПАРИС. /РИА Новости/. Германы нэрт загвар зохион бүтээгч Карл Лагерфельд хорт хавдрын улмаас таалал төгссөн тухай “Public” сэтгүүл мэдээлсэн байна.


Өнгөрсөн даваа гарагт эмнэлэгт хүргэгдсэн тэрбээр нойр булчирхайн хорт хавдрын улмаас нас баржээ. Алдарт загвар зохион бүтээгч 85 настай байсан юм.


Карл Лагерфельд нь Гамбург хотод банкны ажилтан Оттор Лагерфельдын баян чинээлэг гэр бүлд төржээ. Тэрбээр 1952 онд Парис хотод нүүж иржээ. Лагерфельд 1974 онд “Karl Lagerfeld Impression” хэмээх өөрийн загварын чиг хандлагыг бий болгож байсан бөгөөд 1983 онд  “Chanel” загварын ордны ерөнхий загвар зохион бүтээгч болсон байна.  

Холбоотой мэдээ